Хөдөлгүүрийн техникийн байдалд анхаарах зүйлс

Үүнд:

Асалтын горим

Автомашиныхаа хөдөлгүүрийн хүйтэн ба хэвийн халсан, хэт халсан үе дэх асалтын горимыг түүний ашиглалтын заавраас уншаарай. Ялангуяа жолооч нарын гол анхаарах шаардлагатай горим бол хүйтэн үе дэх асалтын горим юм. Учир нь тэгээс бага температурт хөрсөн хөдөлгүүр анх асахдаа хэдэн зуун километр зам туулсантай тэнцэхүйц хэмжээгээр элэгдэж, шатахуун заруулалт нь эрс нэмэгдэн, утаа хаядаг. Хөдөлгүүрийг хүйтэн үед анх асаахдаа дараахь үйдлийг хийж хэвшвэл автомашины тань хөдөлгүүр удаан хугацаанд найдвартай ажиллах болно. Үүнд:

  • Боломжтой бол урьдчилан халаагуур хэрэглэх;
  • Механик хурдны хайрцагтай бол авцуулах холбооны дөрөөг сайтар гишгэж асаах. Энэ нь хурдны хайрцгийн араануудын харьцалтын эсэргүүцлийг хөдөлгүүрээс түр чөлөөлж байгаа хэрэг.
  • Хөдөлгүүрийг гүйцэд халсны дараа хөдөлгөөнийг эхлэх (Хөргөх шингэний температурын заалт бүх автомашины хянах самбарт байдаг);
  • Хөдөлгүүрийг гүйцэд халж амжаагүй байхад өндөр хаазлахгүй байх;
  • Хөдлөнгүүтээ өндөр хурд авахгүй байхыг хичээх;
  • Ачаалал их өгөхгүй байх.