Хөдөлгүүрийн тос сонгох нууцаас

Энэ үед анхаарах зүйлүүд:

- Тухайн автомашины үйлдвэрлэгчийн зааварт заасан хөдөлгүүрийн хүчин чадал, онцлогт тохирсон ангиллын тос, тосны шүүрийг сонгож авах шаардлагатай. Зааварт заасан ангиллын тосны зэрэглэлийг бууруулан хэрэглэж болохгүй.

- Тосны хайрцган дээрх температурын үйлчлэх хүрээ зааврыг баримтлах шаардлагатай.

- Хөдөлгүүрийн тосны өнгөөр баримжаалан тосны чанарыг тодорхойлон худалдаж авч болохгүй. Яагаад гэвэл нэмэлт хольцууд тосны өнгийг өөрчилсөн байдаг.

- Тосыг солихдоо үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааг баримтлах шаардлагатай боловч хотын ачаалалтай болон шороон замд хүнд араагаар удаан явсан үед хөдөлгүүр шулуун замд явснаас илүү олон эргэлт хийдэг учир богино хугацаанд солих шаардлагатай болдог. Сүүлийн үеийн япон автомашинуудад ойролцоогоор 5000 км тутамд тосны шүүр болон тосыг сольж байна.

- Хөдөлгүүрийн тосыг солихдоо заавал тосны шүүрийг хамт солих шаардлагатай. Хэрэв чанарын хувьд эргэлзээтэй түлш хийсэн болон тоостой замд удаан хугацаагаар явсан тохиолдолд шүүрийг болж өгвөл тосоо солих хугацааг хүлээлгүйгээр соливол сайн.

- Дутуу шаталтаас үүссэн их хэмжээний хогт хольц ба агаарын тоос нь шүүрийг цагаас нь өмнө бохирдуулж болох юм.

- Тосны шүүрийг өөрийн автомашины катологт заасны дагуу сонгож авах шаардлагатай.

- Зарим нэг технологийн мэдлэг дутуу хүмүүс шиг зөвхөн сальник резин, шурагны нүхээр нь тосны шүүрээ сонгож болохгүй. Яагаад гэвэл шүүрний дотоод бүтэц нь бүтэн эргэлтийн, богино эргэлтийн болон хосолсон ажиллагаатай гэж байхаас гадна тухайн хөдөлгүүрийн хүчин чадалд тохирсон клапантай байдаг.

- Тос сольсны дараа /1-2 мянган километрт/ өнгө нь амархан өөрчлөгдсөн үед ашиглалтын шинж чанараа алдсанд тооцож болохгүй. Сайн чанарын тос нь түлшний дутуу шаталтын хольц болон хөдөлгүүрийн хагийг өөртөө шингээж байдаг.

- Минерал болон синтетик тосыг хольж хэрэглэх шаардлагагүй. Яагаад гэвэл хольсон тохиолдолд уусдаггүй хольц үүсч хөдөлгүүрийг гэмтээх аюултай учир зөвхөн зайлшгүй тохиолдолд авто засварын газар болон зогсоол хүртлээ хэрэглэж болох юм.

- Тос нэмэх үед зөвхөн тухайн ангиллын тосыг хэрэглэх хэрэгтэй. Өөр өөр үйлдвэрлэгчийн нэмэлт хольц хоорондоо тохирохгүйгээс уусдаггүй хольц үүсч болох талтай.

- Ашиглалтын явцад нэг төрлийн тос хийж байсан бол хөдөлгүүрийн тосыг солихдоо хөдөлгүүр цэвэрлэгчийг хэрэглэх шаардлагагүй.

- Хуучин автомашин худалдаж авсан үед эзэмшигч нь ямар төрлийн тос хэрэглэж байсан нь тодорхойгүй бол хөдөлгүүрийн тосыг солихдоо угаах шаардлагатай. Энэ үед угаалгын тосыг хэрэглэж болно.

- Ажлын температур хүрээгүй хүйтэн хөдөлгүүр ажиллах үед цилиндр болон кольц, поршенг зэврэлтийн элэгдэлд оруулдаг түлшний дутуу шаталтын үед үүсдэг хүчлийг, тосны хольц саармагжуулж амждаггүй.

- Ачаалалтай үед /автомашин явж байх үед/ хөдөлгүүр амархан халдаг учир өвлийн улиралд байран дээр нь 3-5 минутаас илүүгүй халаах хэрэгтэй.

Монгол орны өвөл зуурамтгай чанараар нь ангилсан SAE 5W-30, SAE 5W-40 тосыг хэрэглэхийг зөвлөж байна.