Шатахуун хэмнэх зөвлөгөө

Бензиний үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа өнөө үед жолооч бүр түлшээ хэрхэн хэмнэх вэ гэж бодож, түлшээ хэмнэх өөр өөрсдийн аргыг хэрэглэж байдаг байх.

Бид танд энэ талаар хэд хэдэн зөвлөгөө өгье. Түлшинд бага мөнгө зарцуулах хамгийн эхний арга бол бага түлш иддэг машин худалдаж авах явдал юм.

4 цилиндрт хөдөлгүүртэй машин 6, 8 цилиндртэйг бодвол түлш бага иддэг. Хөнгөн, жижиг оврын машин нь хүнд, том машиныг бодвол түлшинд хэмнэлттэй байдаг. Та бидний өгч буй зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлбэл хэтэвчин дэх хэдийгээ бага боловч хэмнэж чадна.

Хөдөлгүүрийг хий бүү ажиллуул

Машинаараа хий дэмий бүү сэлгүүц. Машинаа асаасан бол шууд л хөдлө. Ихэнх жолооч нар машинаа асаасны дараа халахыг нь хүлээж хэдэн минут суудаг. Таныг жолоодож байх зуур хөдөлгүүр аяндаа халдаг тул танд үүнийг хүлээж цаг хугацаа, түлшээ барах шаардлага байхгүй.

Намуухан жолоод

Намуухан, жигд жолоодох нь түлш бага зарцуулдаг. Их хурдтай давхих, гэнэт тоормослох нь түлшийг чинь тэр хэмжээгээр их иднэ. 60 милиэс илүү хурдлах нь түлшээ барахад чинь нөлөөлнө. Намуухан жолоодож, тоормослох нь таны түлшийг хэмнээд зогсохгүй машины эд ангийн эдэлгээг ч бас уртасгадаг гэдгийг сана.

Илүү ачаа бүү тээ

Хэрэггүй илүү ачаа машиндаа бүү тээ. Машин дээрх ачаа нь таны түлшийг 5 хувиар хороож байдаг гэдгийг та мэдэх үү? Түүнчлэн агааржуулагч ажиллуулахад ч түлшнээс хумсалж л байдаг. Иймд шаарлагагүй үед агааржуулагчаа унтрааж байгаарай.

Дулаан гражинд хадгал

Машинаа дулаан гражинд хадгал. Учир нь та машинаа асаах гэж хамаг бензинээ барахгүй бөгөөд таны алтан цаг ч хэмнэгдэнэ. Түүнчлэн машинаар ойр ойрхон газар явж, олон дахин унтрааж асаах нь түлшээ барахын нэг шалтгаан юм.

Ердийн түлш худалдаж ав

Хэрэв таны машиныг ердийн түлшээр ажилладагаар үйлдвэрлэсэн, заасан бол илүү сайныг бүү худалдаж ав. Илүү сайн түлш авснаар хөдөлгүүрт сайнаар нөлөөлнө гэж байхгүй. Та машиныхаа хэрэглэгчдэд зориулсан гарын авлагатай танилц. Ихэнх машин ердийн түлшээр, зарим нэг машиныг ердийн болон сайн чанарын түлшээр ажиллана гэж бичсэн байдаг. Гэхдээ та түлшээ найдвартай газраас худалдаж аваарай.

Дугуйгаа шалга

Дугуйныхаа хийг байнга шалга. Муу хийлсэн дугуй нь эргэлдэх гэж бензин их иддэг төдийгүй ийм дугуй хурдан халж, элэгдэх нь хурдан байдаг. Иймд дугуйныхаа хийг сард ядаж нэг удаа шалгаж бай. Дугуйг машинаа асаахаас өмнө шалгадаг. Мөн хол газар аянд гарахын өмнө, дараа заавал шалгаж байгаарай.

Бүрэн машин жолоод

Бүрэн бус, эвдрэлтэй тээврийн хэрэгсэл түлшний хорогдлыг 10-20% нэмэгдүүлдэг. Бөглөрсөн агаар шүүгч л гэхэд 10 хувиар их түлш зарцуулна. Таны машинаас ер бусын дуу, үнэр, чичиргээ мэдрэгдвэл машинд юу болохгүй байгааг шалгаад үз. Хэрэгтэй гэж үзвэл эд ангийг соль. Ингэх нь түлш хэмнэхээс гадна өөр бусад эд ангийг гэмтэхгүй байх боломжтой.