Toyota Prius

Дэлхийн автомашины үйлдвэрлэл гибрид машин руу чиглэж байгаа. Гибрид автомашин үйлдвэрлэхэд ердийн автомашин үйлдвэрлэхээс гурав, дөрөв дахин их зэс ордог гэж байгаа. Тэгэхээр Монгол Улс зэсийн томоохон төсөл эхлүүлэх гараан дээр зогсож байгаагийн хувьд маш их зах зээл бидэнд байгаа юм. Үүнийг Айвенхоу Майнзынхан ч өөрсдөө хэлдэг.

АНУ-ын Байгаль Орчныг хамгаалах агентлагийн үнэлснээр 2008 онд АНУ-д борлуулагдсан түлшинд хамгийн хэмнэлттэй автомашин гэж үнэлэгдсэн байна. 2001 оны Toyota Prius хот дотор 100 км-т 4,9 литр, шулуун замд 5,7 литр зарцуулдаг. Энэ бол албан ёсны тоо. Түүнээс биш зардаг хүмүүс хэд гэдгийг мэдэхгүй нь. Сүүлийн үеийн буюу 2008 оны Toyota Prius нь хот дотор 4,9 л, шулуун замд 5,2 л гэсэн байна.

АНУ-ын зах зээлд зориулж үйлдвэрлэсэн Prius нь 1,5 литрийн багтаамжтай, бензинт хөдөлгүүртэй, мөн Ni-MH цахилгаан хөдөлгүүртэй. Бензинт хөдөлгүүр нь 70 морьны хүчтэй бол цахилгаан хөдөлгүүр нь дээд тал нь 40 морьны чадалтай юм байна. Гэхдээ Японы зах зээлд гарсан Приус нь түүнээс бага чадалтай гэж байгаа. Өөрөөр хэлбэл бидний унаж байгаа нь. Цахилгаан хөдөлгүүрийн батарей нь 15 жилийн баталгаатай гэдэг ч 160 мянган км буюу 8-10 жил орчим л явдаг гэж байгаа. Гэхдээ Ванкувер хотын такси компаниуд Prius-ыг ямар ч асуудалгүй буюу ямар ч техникийн засвар хийхгүй, батарей солихгүйгээр 240 мянган км ашиглаж чадсан байгаа юм. Дахиад ашиглаж болох боломжтой байсан ч дээрх компаны бодлогын дагуу 4 жилийн дараа үйлчилгээнээс гарсан байгаа юм.

2004 оноос хойш гарсан загварууд нь цоо шинэ дизайнтай. Хэмжээгээрээ Corolla, Camry-тай дүйж очихоор болсон байдаг.