Байгальд ээлтэй автомашин

2020 он гэхэд Германы гудамжаар сая гаруй цахилгаан хөдөлгүүртэй машин давхилдах ажээ. Санхүүгийн хямралаас болоод гарах нэмэгдэл зардлыг тооцвол 2020 он хүртэл гарах нийт нэмэгдэл зардал 190 тэрбум Евро болно гэж McKinsey-мэргэжилтэн Кристиан Малорни дүгнэжээ.

Үүнээс гарах нэг гарц нь зах зээлд цахилгаан хөдөлгүүртэй авто машины нийлүүлэлтийг нэмэгдүүлэх явдал юм. Европт 600.000 цахилгаан хөдөлгүүртэй машин борлууллаа гэхэд дотоод шаталтын хөдөлгүүрийг шинэчлэх шаардлагагүй болох тул жилдээ үйлдвэрлэлийн зардлаас 4,7 тэрбум Евро хэмнэх гэнэ. Үүний тулд 100.000 цахилгаан хөдөлгүүртэй суудлын тэрэг үйлдвэрлэн дэд бүтэц, төлбөр тооцооны систем түүнчлэн гудамжны хөдөлгөөний байдлыг турших шаардлагатай ажээ. Германы засгийн газраас үндэсний төлөвлөгөө боловсруулж, 500 сая Евро гаргахаар болж байгаа юм байна.

Туршилтын ажлуудаас гадна цахилгаан хөдөлгүүрт автомашины зах зээлийг дэмжихийн тулд татварын хөнгөлөлт, CO2 их гаргадаг машинд торгууль тавих зэрэг бусад арга хэмжээнүүд авах шаардлагатай гэнэ. Салбар хоорондын харилцан хамтын ажиллагааг зохицуулахад төрөөс анхаарах шаардлага ч гарч ирсэн байна. McKinsey компанийн хийсэн судалгаагаар цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх нь 2020 он гэхэд эдийн засаг, аж үйлдвэрт чухал нөлөөтэй болох төлөвтэй нь тогтоогджээ. Цахилгаан хөдөлгүүрийн дэлхийн зах зээлийн багтаамжийг 470 тэрбум Евро гэж судлаачид тооцож байна. 2020 он гэхэд жилдээ 7 сая хүртэл цахилгаан хөдөлгүүртэй машин борлогдох бололтой. Үүний зэрэгцээ энэхүү үйлдвэрлэлийг дагаад аккумулятор, цахилгаан мотор, кабель, цахилгаан тоноглолууд хийх гэх мэтээр 140000 ажлын байр дэлхий даяар бий болох төлөвтэй юм байна.

Гэхдээ хуучин механик хэсгүүдийг ашиглахаа больсноос 46000 ажлын байр шаардлагагүй болно

гэж McKinsey компанийн судалгааны ахлагч Николай Мюллер анхааруулав.